|
Харилцан туршлага солилцсон нь |
|
ӨНДӨРХААН - ЧОЙБАЛСАН - ӨМӨЗО-ны МАНЖУУР – БАРУУН-УРТ- БОР-ӨНДӨР-ЧОЙР ЧИГЛЭЛИЙН МАРШРУТТАЙ ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АЖЛЫН ТАЙЛАН Улаанбаатар хот 2007.07.24-08.04 МХХ-ны Ерөнхийлөгчийн баталсан туршлага солилцох хөтөлбөрийн дагуу 2007 оны гишүүн хотуудтай танилцах ажлыг зохион байгууллаа. Энэ хүрээнд: 1.Өндөрхаан хот /2007 оны 7 сарын 24-25-ны өдрүүд/ Өндөрхаан хотын захирагч К.Баяраа болон түүний ажлын албаны бүрэлдэхүүн МХХ-ны төлөөлөгчдийг Хэнтий аймгийн Жаргалтхаан суман дээрээс хүлээн авсан бөгөөд Өндөрхаан хотын шөнийн өнгө төрх, хотын Засаг даргын тамгын газар, түүхэн дурсгалт газрууд, музей болон сүүлийн жилүүдэд хийгдсэн шинэлэг бүтээлч ажлуудтай танилцаж, хотын захирагчийн хүлээн авалтанд оролцлоо. Өндөрхаан хотын онцлох бүтээлч ажил нь хогийн цэгээ ландфилдийн аргаар дарж байгаа байдал болно. |
|
Дэлгэрэнгүй
|
|
|
Монголын Хотуудын Холбоо нь жил бүр зохион байгуулдаг хотын экологийн сургалтыг 2007 онд зүүн бүсийн хотуудад туршлага солилцох хэлбэрээр Чойбалсан хотноо амжилттай хийлээ. Тус сургалт семинарт Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн Монголын Хотуудын Холбооны гишүүн хотуудын төлөөлөгчид оролцов. Тэд Чойбалсан хотод “Цөлжилт, Усны нөөц” сургалтанд оролцож, зүүн бүсийн Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, Чойр, Бор-Өндөр, ӨМӨЗО-ны Манжуур хотын туршлага ололт амжилттай танилцлаа. |
|
Дэлгэрэнгүй
|
|
|
Монголын Хотуудын Холбоо, Нутгийн Удирдлагын Холбоо хамтран Нутгийн шилдэг удирдагч шалгаруулах ёслолын арга хэмжээг Улаанбаатар хотноо Төрийн ордонд 2007 оны 9 сарын 21-ны өдөр зохион байгуулав. |
|
Дэлгэрэнгүй
|
|
|
Монголын Хотуудын Холбооны Зүүн бүсийн сургалтын үеэр гишүүн хотын удирдлагууд Чойбалсан хотыг “Баатар” хот болгохыг уриалга болгосон билээ. Энэ дагуу Монголын Хотуудын Холбооноос өдөр тутмын хэвлэлүүдэд Чойбалсан хотын түүхийг нийтлэх, телевиз, радиогоор өргөн сурталчлах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Тухайлбал: Зууны мэдээ сонинд цуврал мэдээллийг нийтэлж байна. |
|
Дэлгэрэнгүй
|
|
|